2020/05/17

302. Ноёлогч тал нь илүү соёлтой юу, ноёлогдогч тал нь илүү соёлтой юу?

Эзэн нь бүдүүлэг харанхуй, түүнд захирагдагч хэсэг нь өндөр соёлтой байх боломжгүй. Ямар ч зэрлэг бүдүүлэг хүчин өөрөөсөө илүү соёл иргэншлийг хүчээр ч гэсэн барих боломжгүй. Тэр тусмаа 600 жилийн турш ийм явдал байх боломжгүй. Гэвч хятад төвт үзэл нь дарлагдагч хэсэг нь илүү соёлтой хэмээсэн үзэл болно. Энэ үзэл хэрхэн үүссэн болохыг тайлбарлая.


Сүнгийн улс төрч Сыма Гуан “Төрд туслах нэвтэрхий толь” буюу “Зыжи Тунзянь” хэмээн түүхийн номыг шинээр бичжээ. “Зыжи Тунзянь”-д МЭӨ 403 оны Байлдаант улсуудын эхэн үеэс МЭ 959 оны хүртэлх Сүнгийн Тайзу хаан ширээнд залрахаас 1 жилийн өмнөх бүх түүхийг дараалуулан бичсэн болно.


Сүнгийн үед Хятан улсын хаан ба Сүнгийн хаан гэсэн 2 хаант төр Хятадад оршин байсан нь Тан улсын үеийн Өмнөд ба Умардын улс зэрэгцэн оршиж байсан ч Тан улсын түүхчид эдгээр хаадыг энэ тэнцүү үзэж аль алиныг нь зүй ёсны хуанди хэмээн үзсэн бол Сыма Гуан Хятадын төвд байгуулагдсан Умардын төрийн оны цолоор бус түүнтэй харьцуулахад сул дорой Өмнөдийн төрийн он цолыг ашиглан түүхийн цаг үеийг тэмдэглэжээ. Ингэснээр Сыма Гуан Сяньбигийн Умард төрийг Хятан нартай адилд үзэж, хааныг нь хууль ёсны бус хэмээгээд харин Өмнөд дэх сул дорой төрт улсуудыг зүй ёсны хаад байсан мэтээр түүхийг дахин шинээр засан бичжээ.


Сыма Гуаны энэ үзэл нь дараах учир шалтгаантай болно. Монголын өндөрлөгийн нүүдэлчдийн төрт улсууд болох Түрэг, Уйгар нь Сүй, Тан зэрэг хятадын төрт улсуудад үргэлж аюул занал учруулсаар Хятан улс 936 онд Янь Юань 16 мужийг нэгтгэснээр Хятадын 5н төр, Сүн  улсуудаас давуу байдалтай болж, 1004 оны Шаньжоугийн гэрээгээр Хятан улс Сүн улсаас давуу байдлаа баталгаажуулсан байлаа.


Энэ нь хятад хүмүүсийн оюун санаанд хүчтэй нөлөө үзүүлсэн болно. Циньгийн үеийн хүнийг цинь хүн, Хань улсын хүнийг хань хүн, Гурван улсын үед вэй хүн, шү хүн, ү хүн, Жинь улсын үед жинь хүн хэмээн нэрлэж байсан ч 5н ху 16 ханлигийн дараагаас нүүдэлчдийн төрт улсуудын захиргаа тасралтгүй үргэлжилж ирснээр хятад хүн хэмээн ойлголт үүсжээ. Энэ нь нүүдэлчдийн төрт улсуудын захиргаанд байгаа суурин иргэдийг хамруулан нийтэд нь хятад хүн хэмээн нэрлэх явдал байлаа.


Сүй, Тан улсууд нь Сяньбигийн төрт улсууд байсан бол тэднийг Хожуу Тан, Хожуу Жинь, Хожуу Хань зэрэг түрэг угсааны улсууд залгамжлав. Ийнхүү нүүдэлчдийн төрт улсууд үргэлжилсээр 600 жилийн дараа Хятадыг нэгтгэсэн хятадын Сүн улсыг байгуулсан ч Гаолян голын тулалдаанд хятадууд хятан нарт ялагдаж, Шаньжоугийн гэрээгээр нүүдэлчдийн Хятан улсыг өөрөөсөө давуу гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь тун гутамшигтай явдал болжээ.


600 жилийн турш бусдын захиргаанд орж нэрээ сэвтээсний дараа арай хийн улсаа байгуулсан ч ийнхүү Хятан нар тэдний бардам сэтгэлд хүчтэй цохилт өгчээ. Энэ үед хятадууд “И Ди” (бүдүүлгүүд) нарт цэргийн хүчээр хүрэхгүй ч соёлын хувьд давуу гэсэн хийсвэр үзэл бий болон хөгжсөн болно. Гэхдээ энэ бол тун хийсвэр үзэл болно. Учир нь аль ч нийгэмд ноёлогч анги нь илүү соёлтой, ноёлогдогч тал нь соёл буурай байдаг. Эсрэгээрээ ноёлогдогч хэсэг нь ноёлогч нараасаа илүү өндөр соёлтой байх боломжгүй.


Хятадуудын хувьд ч адилхан тэднийг ноёлогч хэсэг болох “И Ди” нарын ноёлогч хэсгийн соёл өндөр төвшинд байсан нь гарцаагүй. Иймээс хятадуудын өөрсдийгөө “И Ди” нараас илүү соёлтой хэмээх үзэл нь цэвэр хийсвэр үзэл бөгөөд Сыма Гуан чухам энэ үзлийг илүүтэй сурталчилж хятад төвт хүний тухай онолыг үндэслэсэн болно.